|
АМУРТ нь НҮБ-д танигдсан олон улсын ашгийн бус төрийн бус байгуулга юм. Илүү АМУРТ нь Монголд сүүлийн 16 жил идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж, хүнд нөхцөлд байгаа хүмүүст хоол хүнс, хувцас, эм, боловсрол ба хоноглолын газар зэрэгээр тусалцаа үзүүлж байгаа билээ.
Монгол Улс 1991 оноос өмнө хуучин Зөвлөлт Холбоот Улстай холбоотой байхдаа аж байдал сайн байсан. Тус улсын нийгмийн хангамжийн систем нь дэвшилттэй байсан. Жишээлбэл үнэгүй сургалт, эрүүл мэндийн үйлчилгээ, байр орон сууц, ажлын баталгаа болон хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгмийн хангамж зэрэгүүдийг олгодог байсан. 1991 оноос Монгол Улс зах зээлд шилжиж ардчилал бий болсон бөгөөд Зөвлөлт Холбоот Улсаас холдсноор нийгмийн хангамжийн систем устаж байдал хүндэрсэн. Монгол Улсын нийт хүүхдүүдийн 3/1 нь ядуу орчинд мөн болон өвлийн хүйтэнд өсөж байна.
Монгол нийт 2.5 сая хүн амтай. Нийт хүн амын тал нь хөдөө нүүдэлчин амьдралаар амьдардаг, үлдсэн нь Улаанбаатар хотод амьдардаг. Баян ба дундаж түвшиний иргэд Улаанбаатар хотын төвөөр амьдардаг ба ойролцоогоор 800.000 хүн ам нь хотын захаар буюу гэр хороололд амьдардаг. Эдгээр гэр хороололууд нь ямар ч халаалтгүй, усгүй, ариун цэвэр бүрэн хангагдаагүй гэртэй. Усны хүрэлцээгүйгээс гадна их бохирдолтой орчин тул ариун цэврийн шаардлага хангадаггүй. |
|
| |
|
Улаанбаатарт хоол хүнс ба хувцас тарааж тусалцаа үзүүлсэн нь Үргэлжлэл
|
| |
|
|
| |
| |

See the activities of other AMURT projects around the world. Click here
|
| |
|